
Дээд сургуулиас Мэргэжлийн их сургууль хүртэлх замнал
Үүсгэн байгуулагдсан өдрөөс өнөөг хүртэл — магадлан итгэмжлэл, олон улсын стандарт, өргөжилтийн чухал үе шатууд.
2025 · АНГИЛАЛ АХИСАН
Мэргэжлийн их сургууль болов
Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн A/323 тушаалаар Мэргэжлийн их сургуулийн ангилалд хамрагдаж, сургуулийн нэр Монголын Хөдөлмөрийн Их Сургууль болсон.
2022 · ШИНЭ СУРГУУЛЬ
«Эрдэм цогцлохуй» бага сургууль
Математик, англи, хятад хэлний төрөлжсөн чиглэлээр сургалт эрхэлдэг бага сургуулийг үүсгэн байгуулав.
2021 · ШИНЭ СУРГУУЛЬ
Мэргэжлийн боловсролын сургууль
«Хүний нөөцийн туслах ажилтан», «Нарийн бичгийн дарга — Албан хэргийн ажилтан» мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.
2021 · МАГАДЛАН
Гурав дахь удаагийн магадлан итгэмжлэл
Байгууллагын магадлан итгэмжлэлд гурав дахь удаагаа 5 жилийн хугацаатай амжилттай хамрагдав.
2011 · МАГАДЛАН
Хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэл
Магадлан итгэмжлэлд хоёр дахь удаагаа 10 жилийн хугацаатай хамрагдсан.
2004 · МАГАДЛАН
Анхны магадлан итгэмжлэл
Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлд анх удаа 5 жилийн хугацаатай хамрагдав.
ОНЦЛОХ ҮЕ ШАТ
Чанарын удирдлагын олон улсын стандарт нэвтрүүлэв
Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартыг 2019 онд нэвтрүүлж, 2021, 2023 онд магадлах, 2024 онд давтан баталгаажуулах аудитад хамрагдан сайн үнэлгээ авсан.
ЭХЛЭЛ · 1993
МҮЭ-ийн Холбооны дэргэд үүсгэн байгуулагдсан
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэргэд байгуулагдаж, 1993 оноос хөдөлмөр, нийгмийн харилцааны чиглэлээр бакалавр, магистрын сургалт эрхэлж эхэлсэн. 400,000 гаруй гишүүнтэй МҮЭ-ийн Холбооны дэргэдэх олон нийтийн өмчит их сургууль юм.
- Анхны аттестатчлал
- 1996
- Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл
- №960001
«Гуч гаруй жилийн турш бид хөдөлмөр, нийгмийн харилцааны чиглэлээр 4,000 орчим мэргэжилтэн бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд гаргалаа.»
Монголын Хөдөлмөрийн Их Сургууль · 1993–2026