Үндсэн агуулга руу очих
Монголын Хөдөлмөрийн Их Сургуулийн хичээлийн байр

Хувийн мэдээлэл хамгаалах бодлого

Энэ цахим хуудсаар ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэр удаан хадгалж, хэнд дамжуулдгийг нуухгүй бичив. Танд ямар эрх байгааг мөн доор жагсаав.

Мэдээллийг хэн хариуцдаг вэ

Монголын Хөдөлмөрийн Их Сургууль (МХИС) энэ цахим хуудсыг эзэмшиж, түүгээр цуглуулсан хувийн мэдээллийг хариуцна. Мэдээлэлтэй холбоотой аливаа асуулт, хүсэлтийг доорх хаягаар хүлээн авна.

МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ИХ СУРГУУЛЬ
Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг
info@mul.edu.mn · 1131-2629

Ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Зөвхөн доорх дөрвөн тохиолдолд цуглуулна. Өөр ямар ч далд цуглуулалт байхгүй — сайтын бусад хуудсыг үзэхэд бүртгэл үүсэхгүй.

Элсэлтийн онлайн бүртгэл

Та маягтад бөглөсөн зүйл: овог нэр, утасны дугаар, и-мэйл, төрсөн он, хүйс, сонирхсон хөтөлбөр, түүнчлэн ажилтны нэмж тохируулсан асуултын хариулт. Зөвхөн та өөрөө бөглөж илгээсэн тохиолдолд хадгалагдана.

Туслах цонх (чатбот)

Таны бичсэн асуулт, ботын хариулт, сонгосон хэл, аль хуудаснаас бичсэн нь. «Ажилтантай холбогдох» сонговол нэмж нэр, утасны дугаараа өгнө. Бот нь урьдчилан бэлдсэн хариултаас сонгодог — таны бичсэн зүйл гадны ямар ч хиймэл оюун ухааны үйлчилгээ рүү явдаггүй.

Техникийн хамгаалалт

Нэг компьютераас автоматаар олон хүсэлт илгээхээс сэргийлэхийн тулд IP хаягийг түр хугацаанд бүртгэнэ. Энэ бүртгэл таны илгээсэн маягттай холбогддоггүй бөгөөд 24 цагийн дараа автоматаар устана.

Хандалтын хэмжилт

Google Analytics (GA4) нь аль хуудас хэр их үзэгдсэн, ямар төхөөрөмжөөс орсон, ойролцоогоор ямар байршлаас орсныг хэмжинэ. Хэмжилт нь таны нэр, утас, и-мэйлтэй огт холбогддоггүй.

Юунд ашигладаг вэ

Элсэлтийн зөвлөх тантай холбогдож, элсэлтийн талаар мэдээлэл өгөх
Асуултад тань хариулах, шаардлагатай бол буцаж залгах
Сайтын аль хэсэг ойлгомжгүй байгааг олж, агуулгыг сайжруулах
Автомат хортой хүсэлтээс сайтыг хамгаалах

Цуглуулсан мэдээллийг зар сурталчилгаа явуулах, зарах, солилцоход ХЭЗЭЭ Ч ашиглахгүй.

Хэр удаан хадгалдаг вэ

Хугацаа нь мэдээллийн санд өөрт нь суулгагдсан — ажилтан мартсан ч автоматаар устана.

Элсэлтийн хүсэлт2 жил (730 хоног)
Чатын яриаСүүлийн мессежээс хойш 120 хоног
Буцаж залгах хүсэлт180 хоног
IP-ийн түр бүртгэл24 цаг
Хандалтын хэмжилт (GA4)14 сар

Хугацаанаас өмнө устгуулах хүсэлт гаргах эрхтэй — доорх хаягаар хандана уу.

Хэнд дамждаг вэ

Мэдээллийг ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ЗАРАХГҮЙ, СУРТАЛЧИЛГААНД ӨГӨХГҮЙ. Таны өгсөн мэдээллийг сургууль өөрөө хариуцаж, хамгаалалттай орчинд хадгална. Гаднын үйлчилгээнээс зөвхөн дараахыг ашигладаг:

Google (Analytics, Firebase)

Зөвхөн хандалтын статистик. Маягтын мэдээлэл энд ОГТ ОЧИХГҮЙ.

Үүнээс гадна хууль ёсны шаардлагаар эрх бүхий байгууллага албан ёсоор шаардсан тохиолдолд л мэдээлэл гаргаж өгнө.

Күүки ба төхөөрөмж дээрх хадгалалт

Сайт нь зар сурталчилгааны күүки ашигладаггүй. Дараах гурван зүйл л таны төхөөрөмж дээр үлдэнэ:

Сонгосон хэл, хүртээмжийн тохиргоо (өнгө, үсгийн хэмжээ) — зөвхөн таны браузерт, сервер рүү явдаггүй
Бөглөж дуусаагүй элсэлтийн маягт — 24 цаг таны төхөөрөмж дээр хадгалагдаад устана. «Устгаад дахин эхлэх» товчоор өөрөө шууд арилгаж болно
Google Analytics-ийн хэмжилтийн күүки — давхардсан зочныг ялгахад л ашиглана

Браузерийнхаа тохиргооноос күүкиг бүрэн хааж болно; тэгсэн ч сайт хэвийн ажиллана.

Таны эрх

Хуулийн дагуу танд дараах эрх байна:

Ямар мэдээлэл хадгалагдаж байгааг мэдэх, түүнтэй танилцах
Буруу, дутуу мэдээллийг засуулах
Мэдээллээ устгуулах
Өгсөн зөвшөөрлөө буцаан татах
Мэдээллээ ашиглахыг зогсоохыг шаардах
Эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Хүний эрхийн Үндэсний Комисс болон эрх бүхий байгууллагад гомдол гаргах

Эрхээ эдлэхийн тулд доорх и-мэйл эсвэл утсаар хандана уу. Таныг мэдээллийн эзэн мөн эсэхийг баталгаажуулсны дараа 10 хоногийн дотор хариу өгнө.

Хамгаалалт

Бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ
Элсэлтийн хүсэлт, чатын яриаг нэвтэрч ороогүй хэн ч уншиж чадахгүй — мэдээллийн сангийн түвшинд хаалттай
Зөвхөн эрх олгогдсон ажилтан админ самбараар дамжуулан харна; хэн, хэзээ эрх авсан нь бүртгэгддэг
Хугацаа хэтэрсэн мэдээлэл автоматаар устана

Насанд хүрээгүй хүн

Элсэлтийн маягт нь ерөнхий боловсролын сургууль төгсөж буй хүнд зориулагдсан. 16 нас хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэй бөглөнө үү. Зөвшөөрөлгүй бөглөсөн болох нь тогтоогдвол хүсэлтийг устгана.

Энэ бодлого өөрчлөгдвөл

Шинэчилсэн хувилбарыг энэ хуудсанд нийтэлж, доорх огноог өөрчилнө. Мэдээлэл цуглуулах хүрээ томроход шинээр зөвшөөрөл авна.

Холбоо барих

Хувийн мэдээлэлтэй холбоотой аливаа асуулт, хүсэлт, гомдлыг дараах хаягаар хүлээн авна:

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 дугаар сар