
Эрхэм хүндэт Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Монголын Хөдөлмөрийн Их Сургуулийн ректор, дэд профессор · Г.Баярмаа

Эрхэм хүндэт оюутан, суралцагчид, эрдэмтэн багш, судлаачид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монголын Хөдөлмөрийн Их Сургууль нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн чадварлаг, ёс зүйтэй, нийгмийн өмнө хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилгыг тууштай баримталж ирсэн.
Бид эдийн засаг, менежмент, нягтлан бодох бүртгэл, нийгмийн ажил, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр суралцагч төвтэй сургалт, судалгаа, олон улсын хамтын ажиллагааг хослуулан хөгжүүлж байна.
Эрдэм мэдлэг, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээгээр ирээдүйг хамтдаа бүтээх энэхүү замналд Та бүхнийг манай хамт олонтой нэгдэхийг чин сэтгэлээсээ урьж байна.
Хүндэтгэсэн,
Г.Баярмаа · РЕКТОР · ДЭД ПРОФЕССОР
«Эрдэм мэдлэг, шинэ санаагаар ирээдүйг хамтдаа бүтээе.»