Үндсэн агуулга руу очих
Монголын Хөдөлмөрийн Их Сургуулийн хичээлийн байр

Судалгааны төсөл

Хөдөлмөр, нийгмийн харилцаа, хүний нөөц, нийгмийн хамгаалал, дижитал эдийн засгийн чиглэлээр үндэсний болон олон улсын судалгаа.

СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ

Таван чиглэл

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ХН менежмент

Дижитал эдийн засаг, ухаалаг технологи, инноваци

Боловсрол, мэргэжлийн сургалт, чадавх

Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага

Эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал

ХЭВЛЭН НИЙТЛЭЛТ

Сэтгүүл, ном, гарын авлага

«Хөдөлмөр, нийгмийн харилцаа судлал» сэтгүүл

Сургуулийн дэргэдэх редакц улирал тутам эрдэм шинжилгээний эмхэтгэл хэвлэн нийтэлдэг.

«Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй» сурах бичиг

16 бүлэгтэй. ОУХБ, ДЭМБ-ын стандарт, конвенц, зөвлөмжид тулгуурлан бэлтгэсэн (2023).

«Хөдөлмөр, нийгмийн харилцаа судлалын бага толь»

Хөдөлмөр, эдийн засаг, эрх зүй, нийгмийн хамгаалал, ХАБЭА, менежментийн нэр томьёог нэгтгэв (2023).

«Орчин үеийн хөдөлмөрийн эдийн засаг»

«Хөдөлмөрийн зах зээл», «Цалин хөлс» зэрэг 5 цуврал гарын авлагын нэг.

Эрдмийн зөвлөлийн 2 боть бүтээл

Сургуулийн 30 жилийн ойд зориулан эрдэмтдийн шилдэг бүтээлүүдийг нэгтгэн хэвлүүлсэн (2023).

«Зохистой хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудлууд»

ОЛОН УЛСЫН ХУРАЛ

«Зохистой хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудлууд»

2023 онд сургуулийн 30 жилийн ойг угтан зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал. Монгол, ОХУ, БНСУ, Узбекистан, Киргизстаны судлаачид оролцож, танхим, цахим хосолсон хэлбэрээр 15 илтгэл хэлэлцүүлэв.

5 улс15 илтгэлТанхим + цахим

ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ

Судалгааны төслүүд

2020

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа (Орхон, Дорноговь)

Швейцарийн хөгжлийн агентлаг · GFA Consulting

2022

Ноос, ноолуурын салбарын хөдөлмөрлөх эрх, цалин хөлсний нөхцөл байдлын судалгаа

Фридрих Эбертийн сан

2023–24

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа (13,850 өрх, улс даяар)

ҮСХ · UNICEF · НҮБ-ын Хүн амын сан

2024

Нийтийн аж ахуйн салбар дахь дарамт, хүчирхийллийн судалгаа (9 дүүрэг, 6 аймаг, 1,602 ажилтан)

Олон улсын хөдөлмөрийн байгууллага · ОСНА ҮЭХ

2025

Цалин хөлсний бүтцийн судалгаа (3,319 аж ахуйн нэгж)

ГБХНХЯ · ХАХССХ

2025

Эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоо, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн судалгаа

Хүний эрхийн үндэсний комисс