Үндсэн агуулга руу очих
Анхуй Шиньхуа Их Сургуулийн Монгол улсын төгсөгчдийн уулзалт амжилттай боллоо.

Анхуй Шиньхуа Их Сургуулийн Монгол улсын төгсөгчдийн уулзалт амжилттай боллоо.

Хамтын ажиллагаа · 2026.07.20

Монголын Хөдөлмөрийн Их Сургуульд БНХАУ-ын Anhui Xinhua University-ийн Монгол Улсын төгсөгчдийн уулзалт, харилцан туршлага солилцох арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Anhui Xinhua University-ийн төлөөлөгчид, Монгол Улсад ажиллаж, суралцаж буй төгсөгчид болон Монголын Хөдөлмөрийн Их Сургуулийн удирдлага оролцож, хоёр сургуулийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.

Монголын Хөдөлмөрийн Их Сургуулийн Ректор Г.Баярмаа төгсөгчдөд хандан хэлсэн үгэндээ:

"Та бүхэн бол зөвхөн гадаадад боловсрол эзэмшсэн төгсөгчид биш, харин Монгол, Хятад хоёр улсын боловсрол, соёл, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааг холбох мэдлэгийн гүүр юм.

Гадаад хэл сурах нь зөвхөн үг, дүрэм эзэмших бус тухайн улсын соёл, сэтгэлгээ, үнэт зүйлсийг ойлгох боломжийг нээдэг. Хятад хэлний мэдлэгээ мэргэжлийн ур чадвартай хослуулж чадвал боловсрол, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, логистик, мэдээллийн технологи, олон улсын хамтын ажиллагааны салбарт өргөн боломж нээгдэнэ.

Гадаадад олж авсан мэдлэг, туршлагаа эх орныхоо хөгжилтэй уялдуулан хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг хүсье."

хэмээн онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрээр энэ хичээлийн жилээс эхлэн Монголын Хөдөлмөрийн Их Сургуулийн оюутнууд Anhui Xinhua University-д 1+3 хамтарсан хөтөлбөрөөр суралцах болсныг онцолж, цаашид хоёр сургуулийн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжихийн зэрэгцээ Монгол дахь Anhui Xinhua University-ийн төгсөгчдийн холбоо болон Монголын Хөдөлмөрийн Их Сургууль хамтран олон ажил, санаачилгыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгааг илэрхийллээ.


  • Монгол дахь төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Хоёр сургуулийн хамтарсан боловсролын хөтөлбөрийг өргөжүүлэх
  • Оюутан, багшийн солилцоог нэмэгдүүлэх
  • Хятад хэл, соёлын сургалтыг хамтран хөгжүүлэх
  • Монгол–Хятадын боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах




Бүх мэдээ рүү буцах