Үндсэн агуулга руу очих
Олон улсын мэргэжлийн боловсролын туршлага судлах “Lu Ban Workshop” зохион байгуулагдана.

Олон улсын мэргэжлийн боловсролын туршлага судлах “Lu Ban Workshop” зохион байгуулагдана.

Хамтын ажиллагаа · 2026.08.01

Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар олон улсын туршлага судлах “ LU BAN WORKSHOP” арга хэмжээ Шандунь мужид зохион байгуулна.

Монголын Хөдөлмөрийн Их Сургууль, түүний харьяа Мэргэжлийн боловсролын сургууль, БНХАУ-ын Олон улсын хятад хэлний боловсролын төв, Олон улсын хятад хэлний багш нарын холбоо хамтран 2026 оны 10 дугаар 28-30-ны өдрүүдэд Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар олон улсын туршлага судлах “ LU BAN WORKSHOP” арга хэмжээ Шандунь мужид зохион байгуулна. 

Энэхүү арга хэмжээнд олон улсын 200 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд дэлхийд өндрөөр үнэлэгдэж буй онол-практик хосолсон Lu Ban сургалтын арга зүйн талаар туршлага судлах, олон улсын байгууллагууд, ИДС, МБС-уудтай хамтын ажиллагаа тогтоох өргөн боломж бүрдүүлэхээр зорьж байна.

Бүх мэдээ рүү буцах