Үндсэн агуулга руу очих
"Худалдаа, хөрөнгө оруулалтыг зохистой хөдөлмөртэй холбох нь" сэдэвт олон улсын семинар зохион байгуулагдлаа.

"Худалдаа, хөрөнгө оруулалтыг зохистой хөдөлмөртэй холбох нь" сэдэвт олон улсын семинар зохион байгуулагдлаа.

Арга хэмжээ · 2026.08.31

Ази, Номхон далайн бүс нутгийн туршлага, шийдлийг хэлэлцсэн 4 өдрийн семинар Шри Ланка, Коломбо | 2026 оны 8 дугаар сарын 18–21

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулсан “Trade, Investment and Decent Work: Fostering Development in Asia-Pacific” бүс нутгийн семинар 2026 оны 8 дугаар сарын 18–21-ний өдрүүдэд Коломбо хотноо болж, Ази, Номхон далайн бүс нутгийн төр, ажил олгогч, ажиллагчдын байгууллагын төлөөллүүд нэг дор цуглан худалдаа, хөрөнгө оруулалт болон хөдөлмөрийн бодлогын уялдааг хэлэлцлээ. Төлөөлөгчөөр эдийн засаг хөгжлийн яам, ГБХНХЯ, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, МҮЭХ дэргэдэх Монголын хөдөлмөрийн их сургуулийн төлөөлөгч Эдийн засаг менежментийн тэнхимийн эрхлэгч Ц.Цэцэгмаа нарын 4 хүн оролцоод ирлээ.

Семинарын гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтыг зөвхөн эдийн засгийн өсөлтийн хэрэгсэл гэж харах бус, илүү олон, илүү чанартай ажлын байр, хөдөлмөрийн эрх, зохистой хөдөлмөр, тогтвортой хөгжлийн үр дүнтэй хэрхэн холбох вэ? гэдэгт төвлөрсөн.

 

1 ДЭХ ӨДӨР — ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР

Семинарын эхний өдөр худалдаа, хөрөнгө оруулалт нь хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлдөг талаар бүс нутгийн түвшний нөхцөл байдал, судалгаа, нотолгоонд тулгуурлан хэлэлцэв.

Гол асуулт нь:

Эдийн засаг өсөж байгаа боловч энэ өсөлт ажиллагчдад ямар үр өгөөж өгч байна вэ?

Худалдаа, хөрөнгө оруулалт нь шинэ ажлын байр, үйлдвэрлэл, бүтээмж, технологийн хөгжилд боломж авчирдаг ч үр өгөөж нь автоматаар бүх ажиллагчдад тэгш хүрдэггүй. Тиймээс эдийн засгийн бодлого болон хөдөлмөрийн бодлогыг тус тусад нь бус, уялдаатай авч үзэх шаардлагатай гэдэгт анхаарлаа хандуулсан.

Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого нь хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөллөөрөө үнэлэгдэх ёстой бөгөөд зөвхөн экспорт, хөрөнгө оруулалтын хэмжээ, ДНБ-ий өсөлтөөр амжилтыг хэмжих нь хангалтгүй гэсэн санаа онцлог байв.

2 ДАХЬ ӨДӨР — ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БА ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ

Дараагийн хэлэлцүүлгүүдээр олон улсын болон бүс нутгийн худалдааны хэлэлцээрт хөдөлмөрийн асуудлыг хэрхэн тусгах, хөдөлмөрийн стандарт болон худалдааны бодлогын хоорондын уялдааг хэрхэн бий болгох талаар ярилцлаа.

Үүнд:

хөдөлмөрийн үндсэн эрх;

олон улсын хөдөлмөрийн стандарт;

хөдөлмөрийн заалт бүхий худалдааны хэлэлцээр;

нийлүүлэлтийн сүлжээн дэх хөдөлмөрийн нөхцөл;

ажиллагчдын эрхийг хамгаалах механизм;

худалдааны бодлого боловсруулахад нийгмийн түншүүдийн оролцоо

зэрэг асуудлыг авч үзсэн.

ОУХБ-ын худалдаа ба зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн олон худалдааны хэлэлцээрт хөдөлмөрийн заалт улам бүр орж ирж байгааг судалж, тэдгээрийг бодит хэрэгжилттэй болгох нь чухал болохыг онцолсон.

3 ДАХЬ ӨДӨР — ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕС БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ

Гурав дахь өдөр Responsible Business Conduct (RBC) буюу хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа, ILO MNE Declaration, хүний эрхийн магадлан шалгалт, нийгмийн түншлэлийн асуудлыг илүү авч үзсэн.

Өнөөдөр олон улсын зах зээлд зөвхөн “ямар бүтээгдэхүүн экспортолж байна вэ?” гэдэг нь хангалтгүй болж, тухайн бүтээгдэхүүнийг:

Ямар нөхцөлд үйлдвэрлэсэн бэ?

Ажиллагчдын эрх хамгаалагдсан уу?

Хөдөлмөрийн аюулгүй нөхцөл бүрдсэн үү?

Нийлүүлэлтийн сүлжээнд хүний эрх зөрчигдөөгүй юу?

гэдэг асуудал улам чухал болж байна.

Хүний эрхийн магадлан шалгалт нь компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээнд үүсэж болох хүний эрхийн сөрөг нөлөөллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, бууруулах, хариуцлага хүлээх үйл явц юм.

International Labour Organization

Эндээс төр + ажил олгогч + ажиллагчдын байгууллага хамтран ажиллах шаардлага гарч ирж байна.

Ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсруулахдаа үйлдвэрчний эвлэл болон ажил олгогчдын байгууллагын оролцоог эхнээс нь хангах нь бодлогын хэрэгжилтийг сайжруулах нэг чухал нөхцөл гэж үзэж байна.

4 ДЭХ ӨДӨР — УЛС ОРНЫ ТУРШЛАГААС БОДИТ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУСеминарын сүүлийн өдөр өмнөх өдрүүдийн хэлэлцүүлгийг улс орны бодит нөхцөл, туршлага, цаашдын үйл ажиллагаатай холбох чиглэлд төвлөрлөө. Оролцогчид улс орныхоо нөхцөл байдлыг танилцуулж:

- Худалдаа, хөрөнгө оруулалтын гол сорилт;хөдөлмөрийн зах зээлд үзүүлж буй нөлөө;

- Зохистой ажлын байр бий болгох боломж;ажиллагчдын оролцоо;

- Нийгмийн түншлэл;

- Хариуцлагатай бизнес;

бүтээмж ба тогтвортой аж ахуйн нэгж;ур чадварын хөгжил; цаашид хэрэгжүүлэх бодит арга хэмжээзэрэг асуудлаар туршлага солилцлоо.Семинарын онцлог нь зөвхөн илтгэл сонсох бус кейс судалгаа, харилцан туршлага солилцох, бүлгийн ажил, интерактив хэлэлцүүлэг ашиглан улс орон бүр цаашид ямар алхам хийх боломжтойг тодорхойлохыг зорьсон явдал байв.

Мөн ОУХБ-ын SCORE хөтөлбөрийн ноолуурын салбарт хэрэгжсэн туршлага нь бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажилтан, удирдлагын хамтын ажиллагаа болон ажлын байрны нөхцөлийг сайжруулах боломжийг харуулж байна.

Монголын хувьд энэ туршлагыг зөвхөн нэг салбарт бус уул уурхайн бус боловсруулах үйлдвэрлэл, ЖДҮ болон экспортын чиглэлийн бусад салбарт өргөжүүлэх боломжтой.

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХУВЬД:

Энэхүү семинараас харахад үйлдвэрчний эвлэлийн оролцоо нь зөвхөн ажлын байрны маргаан, цалин хөлсний асуудлаар хязгаарлагдаагүй.

Худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого анх боловсруулагдах үеэс ажиллагчдын дуу хоолой оролцох шаардлагатай.

Өөрөөр хэлбэл:

“Ямар хэмжээний хөрөнгө оруулалт татах вэ?” гэдгээс гадна

“Ямар ажлын байр бий болгох вэ?”

“Ямар цалинтай байх вэ?”

“Ажиллагчдын эрх хэрхэн хамгаалагдах вэ?”

“Ур чадвар хэрхэн дээшлэх вэ?”

“Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж хэнд хүрэх вэ?”

гэдгийг хамтад нь авч үзэх шаардлагатай.

ЦААШДЫН ЧИГЛЭЛ

Семинарын хэлэлцүүлгүүдээс нэг гол дүгнэлт гарсан.

ХУДАЛДАА

ХАРИУЦЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

УР ЧАДВАРТАЙ АЖИЛЛАГЧ

ЧАНАРТАЙ АЖЛЫН БАЙР

ШУДАРГА ЦАЛИН + ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ

ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР

гэсэн нэгдсэн бодлогын уялдаа шаардлагатай тухай хэлэлцсэн.

Энэ чиглэлд цаашид судалгаанд суурилсан бодлого, гурван талт нийгмийн яриа хэлэлцээ, хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа, ажиллагчдын ур чадварын хөгжил, ногоон болон дижитал шилжилт, хамтын хэлэлцээрийг бэхжүүлэх нь чухал юм.

Бүх мэдээ рүү буцах