Үндсэн агуулга руу очих
ЦӨӨН ТООНЫ СУУДАЛ ҮЛДЛЭЭ.

ЦӨӨН ТООНЫ СУУДАЛ ҮЛДЛЭЭ.

Сургалт, семинар · 2026.10.14

Монголын Хөдөлмөрийн Их Сургууль болон БНХАУ-ын Анхуй Шинхуа Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд ХАБЭА-н ажилтнуудад зориулсан "Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал" тусгай сургалтыг Хөфей хотод хөнгөлөлттэй нөхцөлөөр зохион байгуулах гэж байна. Ердөө 15 хүний суудалтай тул ХАБЭА-н ажилтнууд та бүхэн амжиж бүртгүүлэн БНХАУ-ын шилдэг туршлагаас суралцаарай.

БНХАУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ТУСГАЙ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА.

Монголын Хөдөлмөрийн Их Сургууль болон Анхуй Шинхуа Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ХАБЭА-н ажилтнуудад зориулсан “Барилгын аюулгүй байдал” тусгай сургалт-ыг БНХАУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр зохион байгуулна.

Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 02-08

Байршил: Анхуй муж, Хөфей хот, БНХАУ

Зорилтот бүлэг: Зөвхөн ХАБЭА-н ажилтнууд

Анги дүүргэлт: Ердөө 15 хүн

БНХАУ-ЫН ШИЛДЭГ ТУРШЛАГААС СУРАЛЦАХ БОЛОМЖ

Сургалтын хүрээнд оролцогчид БНХАУ-ын барилгын салбарын аюулгүй ажиллагааны менежмент, стандарт, эрсдэлийн удирдлага, үйлдвэрлэлийн бодит практик туршлагатай танилцана.

СУРГАЛТЫН ҮНДСЭН АГУУЛГА

  • БНХАУ-ын барилгын аюулгүй байдлын хууль тогтоомж, хяналтын тогтолцоо;
  • Барилгын талбайн аюулын эх үүсвэрийг илрүүлэх арга;
  • Эрсдэлийн үнэлгээ, хяналтын арга хэмжээ;
  • Өндөрлөг ажлын аюулгүй ажиллагаа;
  • Шатлаг, хэв хашмалын аюулгүй байдал;
  • Цахилгаан болон механик тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа;
  • Барилгын талбайн галын аюулгүй байдал;
  • Онцгой байдлын бэлэн байдал, авран туслах ажиллагаа;
  • Мэргэжлийн эрүүл мэнд, ажлын орчны эрсдэлийн удирдлага;
  • Ногоон барилгын аюулгүй ажиллагааны практик;
  • Хувийн хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ;
  • Барилгын талбай дээрх аюул илрүүлэх, үнэлэх практик дадлага

СУРГАЛТЫН ХЭЛБЭР

3 өдөр - онолын сургалт

2 өдөр - аж ахуйн нэгж, барилгын талбай дээрх практик сургалт

Оролцогчид зөвхөн танхимын сургалтад хамрагдаад зогсохгүй БНХАУ-ын барилгын талбай, үйлдвэрлэлийн бодит орчинтой танилцаж, аюулын эх үүсвэрийг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, сайжруулах арга хэмжээ боловсруулах дадлага хийнэ.

ЯАГААД ЭНЭ СУРГАЛТАД ХАМРАГДАХ ВЭ?

  • БНХАУ-ын барилгын аюулгүй байдлын шилдэг туршлагаас суралцана
  • Онолын мэдлэгээ бодит практиктай хослуулна
  • ХАБЭА-н мэргэжлийн ур чадвараа ахиулна
  • Олон улсын туршлага, шинэ арга барилтай танилцана
  • Цөөн хүний бүрэлдэхүүнтэй тул практик сургалтад идэвхтэй оролцох боломжтой
  • МХИС - Анхуй Шинхуа Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдана.

АНХААРАХ:

Сургалтад зөвхөн ХАБЭА-н чиглэлээр ажиллаж буй ажилтнууд хамрагдах бөгөөд оролцогчдын тоо 15 хүнээр хязгаарлагдана.

Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээлэл: 11-321042, 94004758

Бүртгэлээ эрт баталгаажуулж, БНХАУ-ын барилгын аюулгүй ажиллагааны шилдэг туршлагаас суралцах боломжоо бүү алдаарай.

МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ИХ СУРГУУЛЬ

АНХУЙ ШИНХУА ИХ СУРГУУЛЬ 

Бүх мэдээ рүү буцах