Монголын хөдөлмөрийн их сургуулийн нийт эрдэмтэн багш, ажилтан, оюутан залуус Та бүхэндээ 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Шинэ хичээлийн жилдээ Монголын хөдөлмөрийн их сургууль боловсролын чанар, сургалт-судалгааны шинэчлэлийг эрчимжүүлж, дараах 3 үндсэн зорилтыг тэргүүлэх чиглэл болгон ажиллана.
TRAINING & DIGITAL TECHNOLOGY
Сургалтын үйл ажиллагаанд дижитал технологи, хиймэл оюун ухаан, орчин үеийн сургалтын арга зүйг өргөн нэвтрүүлж, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх мэдлэг, ур чадвартай мэргэжилтнийг бэлтгэнэ.
RESEARCH EXCELLENCE
Судалгаа, инновацын чадавхыг бэхжүүлж, үндэсний болон олон улсын түвшинд үнэлэгдэхүйц, нийгэмд бодит үр нөлөө үзүүлэх эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлнэ.
GOOD ACCREDITATION
Сургалтын хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын тогтолцоог тасралтгүй сайжруулж, үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлийн шаардлагад нийцсэн боловсролын чанарыг бэхжүүлнэ.
ДИЖИТАЛ СУРГАЛТ • ШИЛДЭГ СУДАЛГАА • ЧАНАРЫН БАТАЛГАА
Шинэ хичээлийн жил маань шинэ мэдлэг, шинэ санаачилга, шинэ бүтээл, шинэ амжилтын эхлэл байж, Монголын хөдөлмөрийн их сургуулийн хөгжил дэвшлийн бас нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээх болтугай.
МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ИХ СУРГУУЛЬ
2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ
—-СУРГУУЛИЙН ЗАХИРГАА—-
- Огноо
- 2026.09.01
- Ангилал
- Мэндчилгээ
